Logoburger menu

Төрсний дараа хэвийн байдлаа олж авах 5 зарчим

Төрсний дараа 4-6 долоо хоногийн дараагаас бага багаар жирэмсэн болохоос өмнөх хэвийн байдалаа олж авахаар тэмцээрэй.

  1. Хажуудаа заавал нэг туслах хүнтэй байх. Өөрийн хүүхдээ тэврэхээс өөр бусад хүнд зүйл бүү өргөөрэй. Сайн амрах нь хэрэгтэй.
  2. Амьсгалын дасгал хийх. Төрсний дараа умай нь өрцний булчинг дээшлүүлснээс амьсгал авах үйл ажиллагаа буурдаг. Амьсгалын дасгал хийснээр өрцний булчингийн үйл ажиллагааг идэвжүүлнэ.
  3. Их биеийн булчингийн дасгал хийх. Жирэмслэлтийн үед хэвлийн булчингууд сунадаг. Төрсний дараах 6 долоо хоногийн дараагаас хэвлийн булчингуудыг чангалах дасгалыг идэвхтэй хийхийг зөвлөж байна.
  4. Хэвлийн болон аарцагны гүний булчингийн дасгал хийх. Төрсний дараах аарцагны гүний булчингийн дасгалд кегелын дасгал их үр дүнтэй юм. Дасгалыг хийхдээ өдрийн ямар ч үед хийхэд тохиромжтой. Дасгалын үед 5-10 секунд булчингаа чангалах. Кегелын дасгалыг зөв хийснээр шээс дусагнахаас урьдчилан сэргийлэх, мөн секс хийх үеийн эвгүй мэдрэмжээс салах зэрэг ач холбогдолтой.
  5. Өдрийн төлөвлөгөө гаргах. Өөрийн гэр бүл, найз нөхөд, хөршүүддээ зарцуулах цагийг зөв төлөвлөх, сайн унтаж амрах нь жирэмслэхээс өмнөх үерүүгээ ороход чухал ач нөлөөлөх юм шүү.

ТАНД АМЖИЛТ ХҮСЭЕ